Mongolisch-Deutsch
Portfolio
монгол
Kontakt
Kontakt-Formular
AGB
Links
Tweets
Presse/Referenzen
Impressum

Оюунчимэг Моорц-ын цахим хуудсанд тавтай морилно уу!

 

 

 

 

 

 

Миний бие 1973 онд Улаанбаатар хотноо төрж өсөн, 1981-1991 онд орос хэлний сургалттай 18-р дунд сургуульд ерөнхий боловсрол эзэмшээд, Гадаад хэлний дээд сургуулийн герман-орос хэлний багшийн ангид элсэн орж, 1995 онд амжилттай төгссөн билээ. Ингээд мэргэжлийнхээ дагуу Европын хэлний дээд сургуульд 2 жил багшлахын зэрэгцээ ХБНГУ-ын их дээд сургуулиудад элсэж орох хичээл зүтгэл маань амжилтанд хүрч, 1997-2004 он хүртэл Германы Нордхаузен хотын Коллеж, Майнц хотын их сургуульд Герман хэл шинжлэлийн чиглэлээр суралцав.

 

2006 онд Герман улсын орчуулагч хэлмэрчийн шалгалтыг амжилттай өгч, Герман улсын шүүхийн байгууллагад тангараг өргөснөөр Герман-Монгол хэлний итгэмжлэгдсэн орчуулагч болж, баталгаатай орчуулга үйлдэж, өөрийн гарын үсэг, тамгаар орчуулгын үнэн зөвийг баталгаажуулах эрх авсан болно. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл Герман улсад орчуулагч хэлмэрч мэргэжлээрээ ажиллаж, олон жилийн үнэтэй туршлага хуримтлуулсаны зэрэгцээ 2008 оноос хойш Герман хэлний багш мэргэжлийнхээ дагуу Германд амьдарч буй гадаад иргэдэд герман хэл зааж сургаж байна. Мөн 2011 оноос хойш ХБНГУ-ын Монгол хэлний орчуулагчийн шалгалтын комисст шалгачаар ажиллаж байна.

 

Ийнхүү мэргэжлээрээ ажиллах хугацаандаа ХБНГУ-д суралцаж, ажиллаж амьдрахаар ирсэн олон нутаг нэгт залуучуудын сургуулийн гэрчилгээ, диплом, иргэний бичиг баримт болон бусад зүйлүүдийг орчуулж, Германы албан байгууллагууд ба элсэн орох сургуулиудтайгаа харилцаж, материалаа бүрдүүлэх, мэргэжлээ зөв сонгох тал дээр зөвлөгөө өгч байлаа.

 

Тэдний ихэнхи нь материалаа монголд орчуулуулаад авч ирсэн байдаг бөгөөд, монголд хийсэн орчуулгыг хүлээн зөвшөөрөхгүй юм, тиймээс таньд хандаж байна гэдэг. Германы бүх сургуулиуд, албан байгууллагууд зөвхөн Германд итгэмжлэгдсэн орчуулагчийн хийж баталгаажуулсан орчуулгыг хүлээн зөвшөөрдөг. Тиймээс хэрэв та ХБНГУ-д ирээдүйн ажил амьдралаа төлөвлөж байгаа бол анхнаасаа зөв шийдвэр гаргаж, илүү зардал үүсгэхгүйн тулд Улаанбаатар дахь миний төлөөлөгчөөр дамжуулан надад хандаарай.

 

Орчуулгыг тань маш түргэн шуурхай үйлдэж хүргүүлнэ. Миний хийсэн орчуулга ХБНГУ-ын аль ч байгууллагад бүрэн дүүрэн хүчинтэй.

 

Улаанбаатар дахь төлөөлөгч:


Г. Алтансүх

Утасны дугаар: 99179108

FB-ID: Аltansukh Grisha

Цахим шуудан: goldaxe1969@yahoo.com

Mongolisch-Deutsch.DE | mongolisch@gmx.de